Үндсэн Цэс

Удирдамж


“HEALTH CUP” 2025 ШИЛЖИН ЯВАХ ЦОМ

"ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ


Нэг. Нийтлэг үндэслэл

Биеийн тамир спортын тухай хууль, "Нийтийн биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.Хоёр. Ерөнхий зүйл

2.1.Спортын төрөл:

2.1.1. Сагсан бөмбөг /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 хүртэлх тамирчин/

2.1.2. Волейбол /эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 хүртэлх тамирчин/

2.1.3. Шатар /эрэгтэй , эмэгтэй баг тус бүр 3 тамирчин/

2.1.4. Ширээний теннис /эрэгтэй , эмэгтэй баг тус бүр 3 тамирчин/

2.1.5. Дартс /эрэгтэй , эмэгтэй баг тус бүр 3 тамирчин/

2.1.6. E-sport, Дота 2 /эрэгтэй, эмэгтэй харгалзахгүй нийт 6 хүртэлх тамирчин/

2.2. Тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулна. /Тэмцээн болох өдөр, цаг, зохион байгуулах газрыг техникийн зөвлөгөөний үеэр эцэслэн зарлана/2.2.1. Сагсан бөмбөг, волейболын тэмцээн 2025 оны 3 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд "Буянт-Ухаа спорт цогцолбор"-т зохиогдоно.

2.2.2. Шатрын тэмцээн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамны хурлын Б зааланд.

2.2.3. Ширээний теннисний тэмцээн 2025 оны 3 дүгээр сарын 25-ны өдөр "Оч" клубийн зааланд зохиогдоно.

2.2.4. Дартсын тэмцээн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр "Буянт-Ухаа спорт цогцолбор"-т зохиогдоно.

2.2.5. E-sport 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "The Meta E-sport center"-т зохиогдоно.2.3 Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг хүлээн авах

2.3.1 Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг 2025.03.14-ны өдрөөс өмнө тэмцээн зохион байгуулах комиссын цахим шуудан /sport@moh.gov.mn/ хаягаар ирүүлнэ. Тэмцээнд оролцох тамирчид журамд заасан баримт бичгийг цээж зургийн хамт хавсарган ирүүлэхдээ өөрийн овог нэр, гар утас, байгууллагын нэр зэрэг мэдээллийг заавал бичнэ.


2.4 Тэмцээний техникийн зөвлөгөөн

2.4.1 Техникийн зөвлөгөөн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн яамны Б хурлын зааланд 14:00-16:00 цагийн хооронд явагдана.

2.4.2 Техникийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч, төрөл тус бүрийн ахлах шүүгч, зохион байгуулагчдын төлөөлөл, тэмцээнд оролцох байгууллагын багийн ахлагч 1 тамирчны хамтаар оролцоно.

2.4.3 Техникийн зөвлөгөөнөөр тоглолтын дэг, хуваарь, хугацаа, оноолтыг эцэслэнэ.


2.5 Тэмцээний нээлт хаалтын үйл ажиллагаа

2.5.1 “Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах тэмцээн”-2025 тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болох бөгөөд баг, тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

2.5.2 Тэмцээний нээлтэд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд оролцоно.

2.5.3 Тэмцээний медальт байранд шалгарсан баг, тамирчдын шагнал гардуулах хаалтын ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т болно.

2.5.4 Тэмцээний нээлт, хаалтын жагсаалд спорт зааланд баг тамирчид байгууллагын туг, далбаатай жагсана.